Монгол Улсын хэмжээнд цол, тэмдэг олгох хэд хэдэн тогтоол, шийдвэр үйлчилдэг. Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол, одон, медаль төрийн шагнал олгодог бол яамдууд салбарын цол тэмдэгээ гардуулдаг.
Аймгийн засаг дарга нарын тухайд ч бас тийм “Хүндэт иргэн”, “Тэргүүний хамт олон”, “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Өргөмжлөл” гэх мэт орон нутгийн захиргааны дээд шагналуудыг олгож ирсэн.
Гэвч сүүлийн үед шагнал хавтгайрч орон нутгийн удирдлагууд дурын цол, тэмдэг зохион, шагнал гардуулах хандлага нэмэгдээд байгаа. Үүний хамгийн том жишээ болох нэгэн баримт шинэ оны богсгон дээр олон нийтэд дэлгэгдлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох тухай журмыг баталжээ. Тус тогтоолд
3.3 Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн бөгөөд бага хүү нь нэг нас хүрсэн байх
3.4 Охин төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй хэмээн болзол жагсаасан “Дархан бэр”-ийн цол тэмдэг олгох тухай ИТХ-ын даргын тогтоол олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.
2 comments
Iim l ergvv xiix ajlaa olj yadsan bugs duluugch nar bga bvx aimag yalgaa bhgv
Мангуурч дууслаа.