09-2-1024x555.jpg

2022-01-06 09:30
Шингэрүүлсэн хийн үнийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Алматы мужийн засаг захиргааны төв Талдыкорган хотод тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг нураажээ. Х​өшөөг жагсагчид оосороор бэхэлж, тал талаас нь татан хугалсан гэж орон нутгийн КазТАГ портал мэдээлсэн байна. Унагаасан хөшөөний гэрэл зургийг Telegram сувагт нийтэлжээ.

08-3-1024x555.jpg

2022-01-06 09:20
Казахстанд болсон эсэргүүцлийн улмаас Аэрофлот агаарын тээврийн компани Москва-Нур-Султан чиглэлийн нислэгээ цуцалжээ Оросын агаарын тээврийн Аэрофлот компанийн ээлжит нислэг 23:20 цагт Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрөх ёстой байжээ. Мөн Минскийн нисэх онгоцны буудал нөхцөл байдал тогтворжих хүртэл Белавиагийн Казахстан руу хийх нислэгүүдээ цуцлаад байна.

07-6-1024x555.jpg

2022-01-06 09:12
Шингэрүүлсэн хийн үнийн огцом өсөлтийг эсэргүүцэж нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн жагсаал Казахстаны хотуудыг хамарч, эмх замбараагүй байдал үүсээд байна. Казахстаны баруун өмнөд хэсэгт орших Мангистау мужийн хотоос эхлэлтэй жагсагчдын шаардлагыг биелүүлж тус улсын Засгийн газар огцорч, эрх баригчид шатахууны үнийн өсөлтийг бууруулахаа мэдэгдсэн ч жагсагчид тайвширсангүй. Нэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Алматы хотод жагсагчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлджээ. Казахстаны Ерөнхийлөгч […]

04-13-1024x555.jpg

2022-01-06 09:03
Уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрээд байгаа. Өнөөгийн байдлаар тус салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж байна.

03-13-1024x555.jpg

2022-01-06 08:55
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар өнөөдөр /2022.01.05/  УИХ-ын дарга Г.Занданшатарт хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол […]

08-810x500.jpg

2022-01-06 08:51
Монголын хөрөнгийн бирж (МХБ) ТӨХК, Улаанбаатар үнэт цаасны бирж (УҮЦБ) ХК (хуучнаар Монголын үнэт цаасны бирж) болон Монголын анхдагч виртуал хөрөнгийн арилжааны платформууд болох Digital Assets Exchange (DAX), Coinhub, Trade.mn нар хамтран Монголын биржүүдийн нэгдсэн холбоо (МБНХ)-г үүсгэн байгууллаа. МХБ, УҮЦБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд […]

jD2Qu2PpHj71XtjgxoGn-small.jpg

2022-01-06 08:46
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонголттойгоор олгож эхэлж байгаа билээ. Халамжаас хуримтлал руу шилжих Засгийн газрын бодлогын хүрээнд энэ оны долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдийн мөнгийг бүтнээр нь эсвэл хуримтлал руу шилжүүлэх хэлбэрээр олгохоор болсон. Харин 2022 оны долдугаар сарын 1-нээс хойш 50 […]

02-14-1024x555.jpg

2022-01-06 08:42
Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг Засгийн газар гаалийн байгууллагад шилжүүлжээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, […]

01-14-1024x555.jpg

2022-01-06 08:30
Засгийн газрын өчигдөр (2022.01.05) хуралдсан ээлжит хуралдаанаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталсан байна. Мөн Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй […]

07-5-1024x555.jpg

2022-01-05 18:10
Хойд Солонгос лхагва гаригт Японы тэнгисийн чиглэлд баллистик пуужин хөөргөсөн хэмээн Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын армийн эх сурвалжаас иш татан мэдээллээ. Умардууд өглөөний 8:10 цагт зүүн зүгт пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штаб мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын алба нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна гэж тус агентлагийн мэдээнд дурджээ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин […]