Хойд Солонгос лхагва гаригт Японы тэнгисийн чиглэлд баллистик пуужин хөөргөсөн хэмээн Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын армийн эх сурвалжаас иш татан мэдээллээ. Умардууд өглөөний 8:10 цагт зүүн зүгт пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штаб мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын алба нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна гэж тус агентлагийн мэдээнд дурджээ.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин АНУ-тай хамтран БНАСАУ-ын холбогдох хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, Умард Солонгосыг пуужин нэмж хөөргөхөд бэлэн байгааг цэргийнхэн мөн тэмдэглэжээ. Хойд Солонгосын харвасан пуужингийн асуудлаар Японы Засгийн газар хариу арга хэмжээ авах багаа яаралтай хуралдуулсан байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр албаны хүмүүс мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдалд хяналт тавьсаар байгаа аж. Мөн Японы эргийн хамгаалалтын алба хөлөг онгоцнуудыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.
БНАСАУ-ын хөөргөсөн пуужин далайд унасан хэмээн талууд таамаглаж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш анх удаа хөөргөж байгаа пуужин юм.