05-10.jpg

2021-12-09 09:10
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох “Онлайн бизнес төв” төслийг холбогдох албаныханд танилцууллаа. Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй […]

04-13.jpg

2021-12-09 08:55
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өчигдөр/2021.12.07/ Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан. Эдгээр иргэдийг өнөөдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, […]

03-13.jpg

2021-12-09 08:48
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайд өчигдөр /2021.12.06/ хамгаалагчид нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн маргаан үүсч иргэд рүү хийн буугаар бууджээ. Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15-16 цагийн үед усан бууны хаягдалыг олборлохоор уурхайн бүсэд орсон Заамар сумын нутгийн иргэд буюу гар аргаар […]

02-17.jpg

2021-12-09 08:41
МАН-ын 30 дахь Их хурал энэ сарын 6,7-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Дөрвөн жилд нэг удаа хуралддаг МАН-ын энэ удаагийн Их хуралд 1245 төлөөлөгч оролцсон байна. Их хурлаар МАН-ын даргыг жинхэлсэн бол өчигдөр эрх баригч намын Бага хурлын анхны хурал болж  хуралдаан болж ЕНБД болон Хяналтын ерөнхий хорооны дарга нарыг улираан томилжээ. Бага хурлын шинэ бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн ахлах […]

01-20.jpg

2021-12-09 08:30
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарч байжээ. Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өчигдрөөс эхлэн гурван […]

83-1.jpg

2021-12-08 18:26
Хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг. Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 9.2 цагийг унтахад, хоёр цагийг олон нийтийн мэдээлэл ашиглахад, харин спортоор хичээллэхэд ердөө зургаан минут зарцуулжээ. Цалинтай болон цалингүй хөдөлмөр эрхлэлтийн […]

54-1.jpg

2021-12-08 18:14
Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг байна. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ байдаг аж. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ. Эдгээр 55 […]

5-5.jpg

2021-12-08 17:50
Сайн, муугийн хэл ам тасардаггүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн амь насанд заналхийлсэн хэрэг гарчээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Койнтой холбоотой гомдол санал МХЕГ их ирдэг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй учир Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдлыг шилжүүлдэг байгаа. Сүүлийн үед койнтой холбоотой асуудал олон […]

51.jpg

2021-12-08 17:41
“Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд, сүм хийдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн хүрээнд  дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлалтын олон улсын туршлага, сэргээн засварлах үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэргийг хэлэлцсэн юм. Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, доктор М.Оюунтулга […]

99.jpg

2021-12-08 17:21
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг маргааш /2021.12.09/ 10.00 цагт хуралдуулахаар товложээ. Тус хуралдаанаар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.