2021-12-27 15:09
Улсын онцгой комиссын/УОК/ шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Тэгвэл гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна. […]










