Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас агаарын бохирдол, түүнийг тойрсон асуудлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Тавантолгой түлш компаниас нөөцийн талаар мэдээлэл өгөв.
Тус газраас “Сайжруулсан шахмал түлш хийхэд шаардлагатай 2400 тонн орчим барьцалдуулагч эдийн нөөц байна. Энэ нь 20 орчим хоногт хүрэлцэнэ. Барьцалдуулагч ачсан 32 вагон Замын-Үүдээс гарсан. Эрээнээс 149 вагон ирсэн байна” гэлээ.