НЭМГ-ын дарга Б.Бямбадорж халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230  тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27.716 хүнд хийсэн байна. Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард хамгийн олон хүнийг хамруулсан бол 11, 12 дугаар сард мөн идэвхжиж, 11 дүгээр сард 124.635 хүн, 12 дугаар сард 91.637 хүнийг дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7.374 хүнийг  дархлаажуулалтад хамруулж байлаа” хэмээн мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн