хх.jpg

2021-12-24 15:14
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1444 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослоор нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэн байна. Харин орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон байна. […]

9-25.jpg

2021-12-24 15:11
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажлыг гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн Хөгжлийн […]

7-27.jpg

2021-12-24 15:08
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 төрлийн үйлдвэр, үйлчилгээ явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэддээ орлого олох боломжийг нээх зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх комиссоос дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгч байна.  “Иргэд тухайн үйл ажиллагаагаа явуулах шаардлагаа хангасан гэж үзэж байвал үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой. Эдгээр үйлчилгээг явуулахад шаардагдах […]

42.jpg

2021-12-24 14:58
Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Монгол Улсад геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн […]

74-13.jpg

2021-12-24 14:47
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, […]

85-9.jpg

2021-12-24 14:44
П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар […]

03-40.jpg

2021-12-24 14:40
Японы эрдэмтэн Мэйжи Мияшита зурагтаар харуулж байгаа хоол хүнсний амтыг дамжуулдаг дэлгэц бүтжээ. Токиогийн профессор болон түүний 30 оюутны багийн хамтран бүтээсэн уг бүтээл нь Taste the TV (Зурагтаар амтал) нэртэй гэнэ. Энэ нь хүссэн хүн бүр дэлгэцээр тухайн үед хоолны зураг гарч, яг тэр агшинд нь дэлгэцийг долоовол амтагддаг байна. Дээр нь энэ амтыг […]

15-1.jpg

2021-12-24 14:38
Нутгийн шилмэл хонины цөм болон үржлийн сүргийг үржүүлж байгаа цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Ханбогд суманд сүүлийн арван жил хонин сүргийн тоо тогтмол өссөн бөгөөд 2015 оноос нутгийн шилмэл хонийг мах, ноосны чиглэлээр сайжруулсаар цөм сүргийн хонь өдгөө 8405 буюу сүргийн 35.4 хувийг эзэлж байна. Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын “Гавилууд омог”-ийг […]

8-26.jpg

2021-12-24 14:24
Монгол Улсын Үндэсний номын сан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Тайваний үндэсний төв номын сантай хамтран “Тайван дахь Эрдэнэс” үзэсгэлэнг толилуулах гэж байна. Тайвань дахь Хааны ордон музей нь Дундадын эзэн хаад зуун зуун жил дамнан цуглуулсан эрдэнэс байдгаараа дэлхийд алдартай бөгөөд түүний дотор Монгол түүх соёл, төрд хамаарах данс бичиг, уран зураг, Монголын шашин […]

10-7.jpg

2021-12-24 14:09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл […]