2021-12-08 10:42
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Хатагтай Халима Яакобд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Тэрбээр Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг […]










