Манай улс авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор зохион байгуулж байна.
Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээ нь 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
- Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хүүлийн байгууллагуудын хамтын ажиллагаа
- Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
- Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
- Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн Авлигын асуудлаар нийгмийн оролцогч талууд ярилцаж, өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлаа тал бүрээс ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай.