2021-12-08 09:18
Монголын татварын алба малчин, мал бүхий этгээдээс татварын тайланг хүндрэл чирэгдэлгүй авах зорилгоор тайланг урдчилан боловсруулан Ebarimt аплликейшнээр гаргах боломжийг бүрдүүлжээ. Малчдын тайланг урдчилан боловсруулахдаа өмнөх онд тоологдсон малын тоо, тухайн жилд хорогдсон малын тоо, тухайн сумын ИТХ-ын аас тогтоосон татварын хэмжээнд үндэслэн боловсруулжээ. Малчид 2021.12.15-ны дотор тайлангаа илгээх ёстой бөгөөд тайлан гаргахдаа: 1. Ebarimt аппликейшнээ шинэчлэх 2. Өөрийн хаягаараа нэвтрэн орж татвар цэсийг сонгоно 3. Иргэний үнэмлэхний арын QR кодыг уншуулахад таны тайлангийн маягт гарч ирнэ. […]







