83-1.jpg

2021-12-08 18:26
Хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг. Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 9.2 цагийг унтахад, хоёр цагийг олон нийтийн мэдээлэл ашиглахад, харин спортоор хичээллэхэд ердөө зургаан минут зарцуулжээ. Цалинтай болон цалингүй хөдөлмөр эрхлэлтийн […]

54-1.jpg

2021-12-08 18:14
Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг байна. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ байдаг аж. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ. Эдгээр 55 […]

5-5.jpg

2021-12-08 17:50
Сайн, муугийн хэл ам тасардаггүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн амь насанд заналхийлсэн хэрэг гарчээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Койнтой холбоотой гомдол санал МХЕГ их ирдэг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй учир Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдлыг шилжүүлдэг байгаа. Сүүлийн үед койнтой холбоотой асуудал олон […]

51.jpg

2021-12-08 17:41
“Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд, сүм хийдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн хүрээнд  дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлалтын олон улсын туршлага, сэргээн засварлах үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэргийг хэлэлцсэн юм. Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, доктор М.Оюунтулга […]

99.jpg

2021-12-08 17:21
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг маргааш /2021.12.09/ 10.00 цагт хуралдуулахаар товложээ. Тус хуралдаанаар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

874-4.jpg

2021-12-08 17:18
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг  2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүнь Шучян ахлан оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар хоёр […]

541.jpg

2021-12-08 17:08
НҮБ-ын Шилжилт Xөдөлгөөний Байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэж, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулллаа. Судалгаагаар Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдийн дийлэнх нь эдийн […]

24.jpg

2021-12-08 16:59
Өнөөдөр /2021.12.08/ 11.00 цагаас МАН-ын Бага хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаараа Д.Амарбаясгаланг улираан сонгосон бол  үргэлжлүүлэн Хяналтын ерөнхий хорооны дарга нарын томилгоог хэлэлцэн баталлаа. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг мөн улираан томилсон бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүүг тус хорооны гишүүнээр томилжээ.

3-лсан-гэрээ1-1024x551.jpg

2021-12-08 16:43
Голомт банк нь “М-Ойл групп” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-иудтай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна. Тухайлбал,  Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, “М-Ойл” групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд […]

14-3.jpg

2021-12-08 16:30
Арабын Нэгдсэн Эмират улсын төр засаг амралтын өдрүүдийг бямба, ням гарагт шилжүүлж, долоо хоногийн ажлын 5 өдрийг хагас өдрөөр танажээ. Энэ нь ажлын хэргийн холбоог бэхжүүлэх, үндэстэн дамжсан корпорациудыг өргөжүүлэхэд тустай гэж BBC News–т мэдээлсэн аж. Ажлын шинэ хуваарь ирэх оны эхний өдрөөс мөрдөгдөнө. Одоохондоо зөвхөн төрийн өмчит үйлдвэрүүдэд хэрэгжих бол сүүлдээ хувийн компаниуд үүнд […]