03-3.jpg

2021-12-03 13:45
Шинжээчдийн тооцоолсноор дэлхийн хүн амын 37% нь одоо болтол интернэтэд орох боломжгүй нөхцөлд аж төрж байна. Энэ нь дэлхийн хүн амын 1/3 нь амьдралдаа огт интернэт хэрэглэж үзээгүй гэсэн үг болохыг НҮБ-ын  тусгайлсан агентлагт ордог Олон улсын цахилгаан холбооны холбоо мэдээллээ. Интернэт ашиглаж байгаагүй 2,9 тэрбум хүн буюу 96% нь хөгжиж буй орнуудад амьдардаг байна. […]

02-5.jpg

2021-12-03 13:21
Америкийн жүжигчин Алек Болдуин оператор Галина Хатчинс нь буунд өртөж амиа алдсан “Зэв” киноны зураг авалтын үеэр зэвсэгтэй харьцах асуудал, аюулгүй байдлын талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр АВС теле сувагт энэ хэргээс хойш анх удаа ярилцлага өгсөн байна. “Ийм асуудал байгаа гэдгийг бид огт сонсоогүй. Хэрэв хүмүүсийг зохих албан тушаалд хөлсөлж авсан л бол […]

14-2.jpg

2021-12-03 12:47
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс 2021 оны 12 сарын байдлаар цахим худалдаатай холбоотой 300 гаруй өргөдөл гомдлууд ирсэн байна. Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг хариуцлагажуулах зорилгоор “Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. […]

1.jpg

2021-12-03 12:28
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 1,003 иргэн […]

9-6.jpg

2021-12-03 12:20
Монголбанк 2021 оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тонн үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн сард 147.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Төв банкны 1 грамм алт […]

852.jpg

2021-12-03 12:06
БНСУ-д 13 настай монгол охиныг солонгос охид хоёр өдрийн турш хорьж, зодож дарамталсан хэргийн асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж  өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийлээ.  Тэд ”Энэхүү хэргийн өмнөөс БНСУ-ын ЭСЯ өөрийн албан хуудсаар дамжуулан уучлалт гуйхыг шаардаж байна. Түүнчлэн, хохирогч охинд сэтгэл зүйн болон бие  махбодын хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах ёстой. Энэхүү хэрэгт албан ёсоор уучлалт […]

01-6.jpg

2021-12-03 11:58
Европын холбоо Пүрэв гаригт  Беларусийн эсрэг тав дахь багц хориг арга хэмжээ авах тогтоолыг баталжээ. Польш, Беларусийн хил дээр Ойрх Дорнодоос ирсэн цагаачдын бөөгнөрөлд Минскийг буруутгаж байгаа Европын Холбоо энэхүү хориг албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр болно хэмээн мэдэгджээ. Тус холбооны мэдэгдэл хэвлэгдсэн сэтгүүлд хар жагсаалтад багтсан хүмүүс, байгууллагуудын нэр мөн багтсан байна. […]

9-5.jpg

2021-12-03 11:49
Шинжлэх ухааны академиас хүүхэд багачуудыг шинжлэх ухаанч иргэн болон хүмүүжихэд нь дэм болох зорилгоор жил бүр Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эмхэтгэн гаргадаг уламжлалтай. Тус номын 2020, 2021 оны дугаарыг танилцуулах ажиллагаа өнөөдөр болж байна. Шинжлэх ухаан танин мэдэхүйн номоос 2020 онд 13 цуврал, 2021 онд 14 цувралыг Шинжлэх ухааны академийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн […]

85-2.jpg

2021-12-03 11:45
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ханбогд Кашимер” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах чиглэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Компаний нийгмийн хариуцлагын холбогдох заалтын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон “Ханбогд Кашимер” ХХК-ийн […]

7-2.jpg

2021-12-03 11:34
Хятад улс Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоог өнөөдөр (2021.12.03)-өөс хязгаарлаж, өдрийн 100 тээврийн хэрэгсэл нэвтрэхээр бууруулсан талаар “SXCoal” мэдээлэв. Энэ нь Өвөрмонголын өөртөө засах оронд Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой аж. БНХАУ-д арванхоёрдугаар сарын 1-ний өдөр цар тахлын 73 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 20 нь зөөвөрлөгдөж, 53 нь дотоодоос халдварласан бөгөөд бүгд ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт […]