Хятад улс Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоог өнөөдөр (2021.12.03)-өөс хязгаарлаж, өдрийн 100 тээврийн хэрэгсэл нэвтрэхээр бууруулсан талаар “SXCoal” мэдээлэв.
Энэ нь Өвөрмонголын өөртөө засах оронд Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой аж. БНХАУ-д арванхоёрдугаар сарын 1-ний өдөр цар тахлын 73 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 20 нь зөөвөрлөгдөж, 53 нь дотоодоос халдварласан бөгөөд бүгд ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт бүртгэгдсэн байна.
“SXCoal”-ийн мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 1-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 198 автомашин гарчээ. Энэ нь өмнөх долоо хоногт 502 автомашин гарч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.