Шинжээчдийн тооцоолсноор дэлхийн хүн амын 37% нь одоо болтол интернэтэд орох боломжгүй нөхцөлд аж төрж байна. Энэ нь дэлхийн хүн амын 1/3 нь амьдралдаа огт интернэт хэрэглэж үзээгүй гэсэн үг болохыг НҮБ-ын тусгайлсан агентлагт ордог Олон улсын цахилгаан холбооны холбоо мэдээллээ.
Интернэт ашиглаж байгаагүй 2,9 тэрбум хүн буюу 96% нь хөгжиж буй орнуудад амьдардаг байна. 4,9 тэрбум хүн интернэт хэрэглэгч гэгдэж байгаа ч хэдэн зуун сая нь сүлжээнд тэр бүр орж чаддаггүй.
Гэхдээ интернэт ашигладаг хүмүүсийн тоо сүүлийн 2 жилийн хугацаанд 4,1 тэрбумаас 4,9 тэрбум болон нэмэгдсэн байна. Энэ нь цар тахлын үеэр олон ажлын байр, сургалтын төвүүд зайнд шилжсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Түүнчлэн хүн амын дунд мэдээнээс цэнгээнт шоу гээд олон төрлийн контент үзэх эрэлт өсөж, цахим худалдаа, онлайн банкны үйлчилгээ сайжирсантай холбоотой гэжээ. Эдгээрийн ачаар 2019 оноос хойш 782 сая хүн интернэтэд холбогджээ.
Эх сурвалж: Focus