Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс 2021 оны 12 сарын байдлаар цахим худалдаатай холбоотой 300 гаруй өргөдөл гомдлууд ирсэн байна.
Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг хариуцлагажуулах зорилгоор “Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, цахим худалдаа эрхлэгчид оролцож цахим худалдааны эрх зүйн орчин, хяналт, зохицуулалт, цахим худалдааны өнөөгийн байдал, гарч буй гэмт хэрэг зөрчлүүд, иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж зөвлөмж, зөвлөгөө өгч, санал солилцох юм байна.
Хэлэлцүүлэг дараах сэдвийн хүрээнд өрнөнө.
- Сэдэв: Цахим худалдаан дахь гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, эм, эмнэлэгийн хэрэгслийн сурталчилгаа, хяналт зохицуулалт
- Илтгэгч: Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зар сурталчилгааны зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа
- Сэдэв: Цахим худалдааны өнөөгийн байдал, зохицуулалт
- Илтгэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо
- Сэдэв: Цахим худалдааны үйл ажиллагаанд гарч буй гомдол, санал, шийдвэрлэлтийн тухай танилцуулга хийнэ.