01-29.jpg

2021-11-12 10:58
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын Канцлерийн үүрэг гүйцэтгэгч Ангела Меркельтэй утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэд Беларусь болон Европын холбооны орнуудын хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Хэвлэлийн албаны мэдэгдснээр, В.Путин “Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын холбооны орнууд болон Беларусийн хоорондын харилцаа холбоог сэргээхийг дэмжсэн” гэжээ. Өмнөх өдөр нь В.Путин, А.Меркель нар […]

74.jpg

2021-11-12 10:56
МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Хайрын бурхан” пянзны баярын тоглолтоо ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос эхлэж байна. Тоглолтыг ХБНГУ-дахь Монгол улсын Соёлын элч Ц.Гэрэл зохион байгуулж байгаа аж. Тэрбээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан тоглолт зохион байгуулсан хүмүүстээ “Миний тоглолтуудыг 1998 оноос амжилттай зохион байгуулж байсан Л.Болдхуяг, Б.Хулан Цээкүү буюу Энхсэлэнгэ ,Б.Цогтсайхан, Ганхуяг буюу Хаагий, В.Гэрэл, Дөлгөөн […]

78-6.jpg

2021-11-12 10:44
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувь алдалтын актад үндэслэн нийгмийн халамж үйлчилгээний төвөөс тэтгэмж олгодог. Монгол Улсын хэмжээнд 110 мянга 393 хүн энэхүү тэтгэмжийг авдаг байна. Хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэнд өнгөрсөн жилд 387.6 тэрбум төгрөгийн төсөв зарцуулжээ. Гэхдээ энэ мөнгө шаардлагатай иргэнд очиж байгаа эсэхийг холбогдох яамнаас нь шалгаж байгаа бөгөөд одоогоор 244 хүний тэтгэмжийг түр […]

06-10.jpg

2021-11-12 10:37
Америкийн Колумбийн дүүргийн давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хууль зүйн багийнхантай холбоотой материалыг Үндэсний архиваас татаж Мөрдөн байцаах хороонд шилжүүлэх ажлыг түр хориглох хүсэлтийг хүлээн авчээ. Энэ оны нэгдүгээр сарын сарын 6-нд Капитол руу халдсан үйл явдалтай холбоотой баримт бичгийг Мөрдөн байцаах хороо руу Баасан гаригт шилжүүлэх […]

77-4.jpg

2021-11-12 10:26
Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монгол дахь салбар хороо Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбар өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаад буй тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад голлох байр суурьтай, чухал салбар билээ. Тиймээс эдгээр асуудлуудын талаарх залуу мэргэжилтнүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үүнийг шийдэхэд манлайлан оролцох […]

05-15.jpg

2021-11-12 10:18
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал […]

22-1.jpg

2021-11-12 10:16
Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан асуудлаар Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдаж байна. Дээрх хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ. raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг […]

44-5.jpg

2021-11-12 10:08
Дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ. Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм. Долоо дахь жилдээ зохион […]

7-9.jpg

2021-11-12 09:59
Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой. Нийслэлийн байгаль орчны газраас хөхтөн амьтдын тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох […]

03-9-1.jpg

2021-11-12 09:20
Улаанбаатар хотод өнөөдөр (2021.11.12) явуулын 41, суурин 41 цэгт 91 багийн 355 эмч, ажилтан ажиллаж, 5918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.11.11) Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 54, хоёр дахь тунд 178, гурав дахь тунд 3866, нийт 4098 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний […]