Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан асуудлаар Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдаж байна. Дээрх хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.
raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн мэдээллүүд байгаа талаар мөн мэдээлсэн. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг байна.