images-1.jpg

2021-11-15 14:29
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Дуудлага худалдаа 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс 2021 оны 12 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд болох бөгөөд дэнчингийн хэмжээ 50,000 […]

255-1-1024x561.jpg

2021-11-15 14:05
Солонгосын аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр “Korean Air” компанийн онгоцоор Сингапурын 120 жуулчин өнөөдөр өглөөний 08 цаг 50 минутад хүрэлцэн ирж, тусгаарлалтад орохгүйгээр хилээр нэвтэрсэн байна. Энэ нь Корона вирус тархаснаас хойшхи анхны жуулчид юм. Эдгээр жуулчид нь өнгөрсөн сарын 8-нд Солонгос, Сингапурын хооронд байгуулсан аялал жуулчлалын аюулгүй бүсийн гэрээний дагуу тус улсад ирж буй жуулчид […]

01-37.jpg

2021-11-15 13:59
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдэгдэв. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Хуулийн төсөл нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа учраас намын бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд […]

78898-1024x561.jpg

2021-11-15 13:32
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунгийн хамрагдалтын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1,191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс […]

78-7-1024x561.jpg

2021-11-15 13:24
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хүний эрхийн сонсгол явуулах талаар хэлэлцсэн. АН-ын бүлэг мөнгөний бодлого дээр тодорхой байр сууриа илэрхийлж, төсвийн талаар дүгнэлт хийсэн. Мөнгөний бодлогын хувьд койны асуудлыг ярьсан. […]

02-27.jpg

2021-11-15 13:16
Соёлын сайд асан С.Чулууныг Өндөр Гэгээн Занабазарын түүхэнд хамрагдах эх сурвалжийг Хятадын талд үнэгүй шилжүүлсэн гэх хэргээр Цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн. Бид энэ асуудлын хүрээнд МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцсан юм. Түүний тухайд хоёр жилийн өмнөөс дээрх хэргийн талаар “шүгэл үлээж” мэдээллийг задлаад байгаа юм. – Соёлын сайд С.Чулууныг Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй […]

99-4-1024x561.jpg

2021-11-15 13:03
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр  хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1,088,100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс […]

47-2-1024x561.jpg

2021-11-15 12:58
Ойн салбарын үндэсний чуулганы нэгдсэн хаалтын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. 2020 оны судалгаагаар манай улсын нийт газрын 76.9 хувь буюу 120 сая га талбай цөлжилт газрын доройтолд өртөөд байгаа аж. Цөлжилт газрын доройтлын 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлээс үүсэж байгааг судлаачид тогтоожээ. Хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын […]

7-7.jpg

2021-11-15 12:47
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар “Таван толгой түлш”  ХХК-ийн захирал Г.Ундармаа танилцуулав. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай  сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2,630 тонн түлш […]

01-36.jpg

2021-11-15 12:45
Дэлхийн нийт газар нутгийн 31 хувийг ой мод эзэлдэг бөгөөд ой мод нь дэлхийн бүх амьтан, ургамалын 80 хувийн амьдрах орчин нь болж өгдөг гэсэн тооцоо бий. Жил ирэх бүр эрчтэй өсөн нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн анхаарлын төвд орж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахыг улс орнууд дор бүрнээ хичээн ажиллаж байгаа юм. Есдүгээр сард […]