2021-11-15 12:44
“Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөгт “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-тай хамтран оролцлоо. Тус компани нь Монгол улсад анхны “Шуурхай автобус үйлчилгээ”-г нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай чиглэлийн том болон дунд оврын автобус, шуурхай үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг иргэдэд танилцуулан ажилласан. […]










