“Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөгт “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-тай хамтран оролцлоо. Тус компани нь Монгол улсад анхны “Шуурхай автобус үйлчилгээ”-г нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай чиглэлийн том болон дунд оврын автобус, шуурхай үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг иргэдэд танилцуулан ажилласан.
Шуурхай автобус үйлчилгээ нь “Чингис Хаан” шинэ олон улсын нисэх онгоцны буудлаас дараах 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллана. Мөн үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, олон улсын стандартын хэрэгжилтийг хангах зорилготой ажээ. “UBUS” Шуурхай автобус үйлчилгээний маршруттай зураг дээрээс танилцана уу.