Өнгөрсөн 11 дүгээр сарын 7-ны өдөр Хөх ордны олон нийтийн өргөдлийн самбарт “Муурыг хэрцгийгээр доромжилж, иддэг олон нийтийн групп чатны хүмүүсийг шалгаж, шийтгэнэ үү” гэсэн өргөдлийг гаргажээ.
Тус групп чатны өрөөнд хавханд баригдсан золбин муур руу бензин асгаж шатааж, сумаар харваж, биеийн хэсгүүдийг тайрсан зэрэг амьтдад онц харгис хэрцгий хандсан бичлэг цацагдсан нь батлагдсан байна. Өргөдөл нийтлэгдсэнээс хойш дөрөв хоногийн дотор 200,000 гаруй хүн гарын үсэг зурсан учраас БНСУ-ын Хөх ордны зүгээс хариу өгөх шаардлагатай болсон байна.
Дээрх хэргийн мөрдлөгийн үеэр тухайн групп чатанд 80-аад хүн байсан ба тэдний дотор дунд ангийн сурагч хүртэл байсан нь нотлогджээ. Тиймээс энэхүү групп чатыг удирддаг И гэх хүнд шүүхээс 4 сар баривчлах, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, 1 сая вонын торгууль ноогдуулжээ. И гэгч нь шалан дээр хэвтэж буй золбин муурын бэлхүүсээр нэвт харвасан сумтай зургийг нээлттэй чатаар хуваалцсан байна.