321.jpg

2021-11-24 17:59
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд […]

254-1.jpg

2021-11-24 17:35
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна. “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгох бөгөөд эхний […]

846.jpg

2021-11-24 17:31
Засгийн газрын өнөөдрийн /2021.11.24/ хуралдаанаар зарим агентлагийн даргын томилгоог хэлэлцсэн.  Ингэхдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилсон. Тэгвэл мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилсон байна. Түүний тамгыг өнөөдөр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар гардуулж өгчээ.

89-10.jpg

2021-11-24 16:15
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр жүжигчин Д.Гүрсэдэд Ардын жүжигчин цол хүртээлээ. Ардын жүжигчин Д.Гүрсэд “Өнөөдөр төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийг бүтээж явдаг […]

1-25.jpg

2021-11-24 16:05
Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Ялангуяа, бид байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж ус хамгаалалтын ач холбогдол, агаарын бохирдлын хор уршгийн тухай […]

9-4.jpg

2021-11-24 15:59
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж байгааг дурдаад хоёр улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагаа улам нягт болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн саяхан Нурсултан хотноо болсон […]

8-10.jpg

2021-11-24 15:46
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Тэрбээр “УИХ-ын түвшинд улс төрийн намын уламжлал боломжийн түвшинд тавигдсан. 1924 оны Үндсэн хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулжээ. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн тодорхой заалт өнөөдрийг хүртэл хэрэгждэггүй. Олон салбаруудад Жендэрийн эрх тэгш […]

48-1.jpg

2021-11-24 15:42
Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн сураггүй алга болоод байгаа ба түүний автомашиныг онцгой байдлын алба хаагчид олжээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр […]

852-1.jpg

2021-11-24 15:31
Өнөөдөр  Ерөнхийлөгчийн зарлигаар “Айзам” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, басс гитарчин Д.Ганболд Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Түүнийг гэр бүл, урлагийн хамт олон нь хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм. Айзам хамтлаг 1977 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн харъяа Үйлдвэрчний Төв Зөвлөлийн Соёлын ордны дэргэд анх байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш монголын урлагийн ертөнцөд […]