Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн сураггүй алга болоод байгаа ба түүний автомашиныг онцгой байдлын алба хаагчид олжээ.

Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /11.23/ 23:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж урьд шөнө 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газраас автомашиныг нь олсон байна.  Иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн