02-43.jpg

2021-11-22 11:00
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өнөөдөр 10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Монголд Үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь, Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Монголын сэтгүүл зүйд гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн мэдээллийн агентлагуудын үйл ажиллагааны өнөөдрийн байдал, цашдын чиг хандлагын талаар МСНЭ, […]

14-8.jpg

2021-11-22 10:57
33 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Asia USA”  тэмцээнээс Жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссийн титмийг хүртжээ. АНУ дахь ази бүсгүйчүүдийн дунд болдог энэхүү тэмцээнд 50 гаруй мисс оролцож, авьяас, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн байна. Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг  тэмцээний тэргүүн байрны шагнал болох урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгээр шагнуулжээ. Тэрбээр өмнө нь […]

01-53.jpg

2021-11-22 10:43
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн. Нэг жилийн хугацаанд төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээг нэгтгэн, цахимжуулаад байгаа билээ. Мөн шинэчлэгдсэн “e-Mongolia” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж, хялбар нэвтрэх боломжтой болсон. “e-Mongolia 2.0” талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. ХЯЛБАР НЭВТРЭХ БОЛОМЖ “e-Mongolia” системд бүртгэл үүсгэн, нэг удаагийн код, банкны эрх […]

05-10.jpg

2021-11-22 10:39
2021.11.21-нд нийслэлийн хэмжээнд I тунд 25, II тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны […]

45-11.jpg

2021-11-22 10:24
ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар энэ өвөл төвийн бүсэд хамгийн их буюу 30 сая мал өвөлжих нь. Баруун 5 аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая мал өвөлжинө. Отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурах тооцоо гарчээ. Учир нь энэ жил нийт нутгийн […]

03-31.jpg

2021-11-22 10:14
Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Пүрэв гаригт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярих үеэрээ Хятадад айлчлах урилга хүлээн авсан тухайгаа өчигдөр Фүжи телевизээр ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Айлчлалын тов, шийдвэр хараахан гараагүй ч Хаяши урилгыг хүлээн авахаар хэлэлцэж байна гэж Японы хэвлэлүүд мэдээлж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг […]

333333222-1024x689.jpg

2021-11-22 10:13
Ардчилсан нам 2021.11.22-ны өдрийн 14:00 цагт Ардчилсан намын төв байранд /С.Зориг агсны хөшөөний урд талын цэнхэр байр/ хэвлэлийн хурал хийхээр товложээ. Хэвлэлийн хурлаар: 1. Ардчилсан намын дэргэдэх СТРАТЕГИ, БОДЛОГО СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН үүсгэн байгуулагдаж байгаа тухай мэдээлэл хийнэ. 2. 2022 оны Улсын төсвийн үрэлгэн хөрөнгө оруулалттай холбогдуулан мэдээлэл өгнө. 3. АРДЧИЛСАН НАМ-аас “ШИЛЭН ДАНС” ТББ-тай хамтран […]

dorjhand-1024x745.png

2021-11-22 10:10
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр хуульч Д.Үүрцайхын хамт 12:00 цагаас ҮХЦ-д хандахаа мэдэгдлээ. Тэрбээр ирэх оны төсвийг баталсан өдөр төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьж, үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ илэрхийлээд байсан юм.

1-20.jpg

2021-11-22 10:08
Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталж нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн захиргааг шинэ байранд нүүлгэсэнээр одоогийн байрлаж буй […]

02-41.jpg

2021-11-22 09:18
АНУ-ын Калифорни мужийн хурдны зам дээр Баасан гаригт бэлэн мөнгө ачиж явсан мөнгө тээвэрлэх зориулалттай хуягт машины хаалга дэлгэгдэж мөнгөн дэвсгэрүүд унасан нь хурдны зам дээр эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэжээ.  Associated Press агентлагийн мэдээлснээр, хурдны замд зорчиж явсан жолооч нар машинаа зогсоож, тараагдсан мөнгөн дэвсгэртүүдийг цуглуулж эхэлсэн нь хурдны замын хөдөлгөөн хаагдахад хүргэжээ. Хуягт […]