УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр хуульч Д.Үүрцайхын хамт 12:00 цагаас ҮХЦ-д хандахаа мэдэгдлээ.
Тэрбээр ирэх оны төсвийг баталсан өдөр төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьж, үр ашиггүй цемент зуурдаг байдлыг үндсээр нь зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ илэрхийлээд байсан юм.