04-27.jpg

2021-10-11 09:06
Өнөөдөр (2021.10.11) нийслэлийн хэмжээнд Коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцин хийх явуулын 24 баг, 50 суурин цэг ажиллана. Эдгээр цэгт 83 багийн 324 эмч, ажилтан ажиллаж, 4328 иргэнийг дархлаажуулах юм байна. Иргэн Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

03-32.jpg

2021-10-11 08:53
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Өвөрхангай  аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулна. . Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн […]

02-39.jpg

2021-10-11 08:45
Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон шашны байгууллагууд, тамирчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна. 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, “Токио-2020” олимпын […]

01-39.jpg

2021-10-11 08:43
Цагдаагийн Ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Facebook, Instagram зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тарсан. Үүнтэй холбогдуулан Харилцаа холбоо, зохицуулах хороо мэдээлэл өгч, энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг залруулжээ.

06-19.jpg

2021-10-11 08:32
УИХ-ын энэ намрын чуулган эхэлсэн өдрөөсөө ер бусын чимээ гаргах болов. Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар салбарынхаа хариуцсан ажлыг баралгүй бүдчиж байгаа сайд нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ч асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ дуулгасан юм. Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн товлосон хуралдаан өнөөдөр Даваа гаригт болно. Цаг үеийг […]

07-16.jpg

2021-10-11 08:20
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн санал хураалт өглөө 07:00-22:00 цагт явагдсан ч хоёр тойрогт сонгогчдын ирц хүрсэнгүй. Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, […]


2021-10-10 14:55
Монгол Улсын Үндэсний язгуур эр ашгийг мөнхөд дээдлэх, Улсын хөгжлийг цоо шинэ эринд гаргах их үйлсийг түүчээлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилготой, төвийг сахисан Монголын төв Намыг үүсгэн байгуулах  их хуралд аймаг, сум, дүүрэг, нийслэлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох бөгөөд сонирхсон ард иргэд та бүхнийг чөлөөтэй оролцохыг урьж байна.  Мөн www.tuvnam.mn […]

016.jpg

2021-10-09 17:17
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Намрын мод тарих өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйлсийг өнөөдөр эхлүүллээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон оролцов. Тэд нийтдээ  500 […]

015.jpg

2021-10-09 17:15
Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх […]

014.jpg

2021-10-09 16:46
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршдог “Хайрхан” хөгжлийн төв орчим 10 мянган мод тарих ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих уриалгад тус дүүргийнхэн ийнхүү нэгдэв. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн удирдлагууд болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид […]