УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн санал хураалт өглөө 07:00-22:00 цагт явагдсан ч хоёр тойрогт сонгогчдын ирц хүрсэнгүй.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгсөн.
23:35 цагийн байдлаар дээрх хоёр тойргийн нийт 148 хэсгийн хороодоос 16 нь ирц гүйцсэн. Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооноос 1 хэсгийн хорооны ирц гүйцсэн. Харин Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооны 15-ынх нь ирц гүйцсэн байна.
Ирц хүрээгүй ч саналаа өгсөн сонгогчдын саналыг тоолоход
Сонгинохайрхан дүүргийн 28 тойрогт:
- Э.Батшугар 23,998
- Б.Найдалаа 5,180
- Э.Бат-Үүл 4,925
- А.Отгонбаатар 3,188
- Ш.Гантулга 3,000
- Х.Бат-Ялалт 1,823
- Ц.Гантулга 1,415
- Л.Цог 199
- Ш.Төмөрсүх 108
- А.Батдорж 79 санал аваад байна.
Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт:
- Ц.Идэрбат 12,923
- Б.Гарамгайбаатар 3544
- М.Чингисхаан 545
- А.Бархүү 258
- Д.Баатаржав 174
- Д.Чулуунбат 149 санал аваад байна.
Ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явагдах юм. Өнөөдөр СЕХ хуралдаж, нэмэлт санал хураалтын өдрийг товлох бололтой.