02-126.jpg

2021-10-29 16:01
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид болон НҮБ-ын зарим удирдах албаны хүн оролцсон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Туслах ерөнхий нарийн бичгийн дарга Мохамед Халед Хиари, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, […]

01-132.jpg

2021-10-29 15:55
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Израил Улсын Гадаад хэргийн сайд Яир Лапидтай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Монгол Улс, Израил Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан бие биедээ баяр хүргээд, цаашид […]

02-125.jpg

2021-10-29 15:38
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 154 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 28.124 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 137 объектын 57.597 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон […]

01-131.jpg

2021-10-29 15:12
Тээврийн прокурорын газраас Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнийг арилгуулах чиг үүргийн дагуу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Жолооч бэлтгэхэд анхаарах асуудал” сэдэвт ажил хэргийн уулзалт зохион байгуулж, жолоочийн ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох сахилга, хариуцлага, соёлыг […]

04-85.jpg

2021-10-29 14:45
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр /2021.10.29/ хүлээн авч уулжээ. Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар […]

03-107.jpg

2021-10-29 14:25
БНХАУ-ын Эрээн боомтод Коронавирусын халдвар бүртгэгдэж энэ сарын 14-нөөс Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагааг зогсоосон нь импортоор орж ирдэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тасалдахад хүргэж байгаа. Тасалдаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөлд эм, эмнэлгийн хэрэгсэл багтаж байгаа нь иргэдийн санаа зовоосон асуудлын нэг болж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн эмийн сангуудад натрийн хлорид, цус […]

02-124.jpg

2021-10-29 13:55
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг […]

01-130.jpg

2021-10-29 13:41
УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх […]

16-5.jpg

2021-10-29 13:25
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ. Мэлхийт хөшөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар,  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм. Улаанбаатар […]

896569-1024x689.jpg

2021-10-29 12:20
Эрх баригчдын алдаатай  бодлого шийдвэрийг эсэргүүцэж, “Nodoublestandart” эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан “Зон олны нам”-ын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч “Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон” гэх […]