Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр /2021.10.29/ хүлээн авч уулжээ. Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.
Хоёр улсын Засгийн газраас төмөр замын уулзварыг тогтоон баталсан тул энэ ажил ойрын 1-2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Covid-19 халдварын улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинэ тохиолдол илрээгүй. Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар нээх болно гэдгийг онцоллоо.
БНХАУ-ын Коммунист нам Ардчилсан намтай олон жилийн турш хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Ардчилсан нам эв эеэ олоцож хүчтэй сөрөг хүчин байна гэдэгт итгэж байна. Манай намын хувьд Ардчилсан нам сонгуулийн үр дүнгээр эрх барих эсвэл сөрөг хүчин байхаас үл шалтгаалан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцлов.