07-57.jpg

2021-10-29 18:24
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг Нийслэлийн удирдлагуудад гардуулж өгөв. Хуулийн эх бичвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч Д.Сумьяабазар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардан авлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн 27 жилийн дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлаад буй. […]

02-127.jpg

2021-10-29 18:03
Америкийн Орегон мужийн оршин суугч Алекс Кастро коронавирусээс үүдэлтэй хүндрэлээр бараг 10 сарыг эмнэлэгт хэвтэж өнгөрүүлжээ. CBS сувгийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн онд бие нь эрс муудсан тул эмнэлэгт хэвтсэн байна. 44 настай өвчтөн 299 өдрийг эмнэлэгт өнгөрүүлжээ. Өдгөө түүнийг эмнэлгээс гаргасан ч “урт хугацааны COVID”-ын шинж тэмдэгтэйгээ одоо болтол тэмцсээр байгаа аж. Тэрбээр өрөөгөөрөө сэлгүүцэх […]

01-133.jpg

2021-10-29 17:47
Америкийн Флорида муж Ерөнхийлөгч Жо Байденыг захиргааг шүүхэд өглөө. Хэргийн гол учир нь Америкийн төрийн тэргүүн зарим ангиллын хүмүүсийг заавал вакцинд хамруулах шаардлага тавьсан аж. Энэ тухай мужийн амбан захирагч Рон Десантис хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ. Флоридагийн амбан захирагч, ерөнхий прокурор нар түүнчлэн НАСА болон түүний захирал Билл Нельсоныг шүүхэд өгсөн байна. Тэд холбооны засгийн […]

09-39.jpg

2021-10-29 17:36
ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын бүртгэлд байдаг ой мод жил бүр 190 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандлаас шүүж, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг зөөлрүүлж байдаг аж. Гэвч хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ЮНЕСКО-гийн өвд багтдаг дэлхийн 257 дархан цаазат ойн сав газрын арав нь өөрөө нүүрсхүчлийн хорт хий ялгаруулагч болж хувирсан байна. Үүнийг ЮНЕСКО-гийн […]

08-51.jpg

2021-10-29 17:20
Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн […]

06-66.jpg

2021-10-29 17:05
Төрийн хөрөнгө оруулалтыг хугацаанд нь хийдэггүйгээс шалтгаалж төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ААН-үүд тодорхой хэмжээний хохирол амсаж байна. Ийм нөхцөлд талууд эрх, үүргээ тэнцүү хуваан төр хариуцлага хүлээх зохицуулалтын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналтай байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг Сангийн яам МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт […]

05-76.jpg

2021-10-29 16:50
НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба /UNOOSA/ болон Монголын Геомэдээллийн холбоо хамтран “ДЭЛХИЙН БАЙРШИЛ ТОГТООГЧ ХИЙМЭЛ ДАГУУЛУУДЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 25-29-ний хооронд 5 өдрийн хугацаанд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийт 44 улсын тухайлбал Европын холбоо, ОХУ, АНУ, БНХАУ, Энэтхэг улсын 300 гаруй оролцогчид оролцон Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулын системийн […]

medee-1024x683.jpg

2021-10-29 16:38
Хуримтлалын ашиг тусыг таниулах, санхүүгийн зөв дадал зуршлыг төлөвшүүлэх зорилгоор олон улсад 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг уламжлал болгон жил бүр тэмдэглэж ирсэн. Одоогоос есөн жилийн өмнө Монгол Улс энэхүү санаачилгад нэгдэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж буй.  Энэ жилийн хувьд “Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-ийг […]

04-86.jpg

2021-10-29 16:33
2021 оны III улирлын байдлаар Банк бус санхүүгийн 531 байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өслөө. Мөн зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Олгосон зээлийн 62.3 хувь хэрэглээний зээл байгаа аж. Зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 […]

03-108.jpg

2021-10-29 16:17
Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг  2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Өнөөдөр энэхүү төслийн үр дүнг танилцуулах, хаалтын арга хэмжээ УБЕГ-ын хурлын танхимд боллоо. Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг  сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн […]