Иргэдээ COVID-ын вакцинд заавал хамруулах үүрэг өгснөөс болоод Байденыг шүүхэд өгчээ

2021-10-29 17:471min0
01

Америкийн Флорида муж Ерөнхийлөгч Жо Байденыг захиргааг шүүхэд өглөө. Хэргийн гол учир нь Америкийн төрийн тэргүүн зарим ангиллын хүмүүсийг заавал вакцинд хамруулах шаардлага тавьсан аж. Энэ тухай мужийн амбан захирагч Рон Десантис хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ.

Флоридагийн амбан захирагч, ерөнхий прокурор нар түүнчлэн НАСА болон түүний захирал Билл Нельсоныг шүүхэд өгсөн байна. Тэд холбооны засгийн газрын ажилтнууд, тэдний доор ажилладаг хүмүүсийг COVID-19-ийн вакцинд заавал хамруулна гэсэн нь хууль бус гэж үзжээ.

“Хүн өөрөө сонголтоо хийх ёстой. Та бүхэн хүчлэх тусам улам итгэл төрүүлэхээ болино” хэмээн Десантис мэдэгдсэн аж.

Холбооны засгийн газар болон түүний харьяа агентлагийн ажилтнуудыг бүгдийг нь вакцинжуулах зарлигийг Байден есдүгээр сарын эхээр гаргасан бөгөөд энэ оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.

Эх сурвалж: MIR24

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй