Америкийн Орегон мужийн оршин суугч Алекс Кастро коронавирусээс үүдэлтэй хүндрэлээр бараг 10 сарыг эмнэлэгт хэвтэж өнгөрүүлжээ.
CBS сувгийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн онд бие нь эрс муудсан тул эмнэлэгт хэвтсэн байна. 44 настай өвчтөн 299 өдрийг эмнэлэгт өнгөрүүлжээ. Өдгөө түүнийг эмнэлгээс гаргасан ч “урт хугацааны COVID”-ын шинж тэмдэгтэйгээ одоо болтол тэмцсээр байгаа аж. Тэрбээр өрөөгөөрөө сэлгүүцэх зэрэг энгийн зүйлийг ч их хүч, энерги зарцуулан хийдэг болсон гэнэ.
Кастрогийн эхнэр анхандаа гэр бүлээрээ цар тахлыг тоолгүй, улирлын томуутай төстэй биз хэмээн хүлээн авснаа ярьжээ. Гэвч Алекс хүндэрсний дараа бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Тэрбээр Providence Portland эрүүл мэндийн төвд 299 өдрийг өнгөрүүлэхдээ 108-д нь ЭКМО аппаратанд орсон байна. Гэтэл байдал түүний зүрхийг улам хүндрүүлжээ.
Сэхээний сувилагч Леви Коул өвчтөнийг амьд гарахын тулд яг л амьтан шиг тэмцсэн гэсэн байна. Өвчний дараа Алексийн бөөр, уушги ихээр гэмтсэн аж. Одоо тэрбээр нэг өрөөнөөсөө нөгөө өрөө рүүгээ явахдаа амьсгааддаг болжээ.
Эх сурвалж: MIGNEWS