Мэдээнүүр-1024x551.jpg

2021-10-26 18:13
Голомт банкнаас Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан FMC /Financial Manager’s Convention/ арга хэмжээг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн […]

02-113.jpg

2021-10-26 18:10
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм галаас хүний амь аварч, нэг гэр бүлийг элэг бүтэн амьдрахад нь тусалсан байна. Сурагч Т.Эрдэм: “Би өдөр сонгоныхоо хичээлээ тарчхаад гэр лүүгээ явж байхдаа галын аюулд өртсөн хүнд тусалсан. Амьдралдаа анх удаа хүний амийг аварсан. Тэр үедээ балмагдаад үнэхээр сандардаг юм байна билээ. […]

05-69.jpg

2021-10-26 17:45
Хятадын хойд нутагт долоо хоногийн хугацаанд 11 мужид нь COVID-19-ийн 100 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа нь хязгаарлалтын шинэ арга хэмжээ аваад байна. “Аравдугаар сарын 17-ноос хойш Хятадад халдварын дэгдэлтийн хэд хэдэн голомт бүртгэгдэж, маш хурдан тархаж байна. Дэгдэлт цааш нь өсөх эрсдэлтэй” хэмээн БНХАУ-ын Үндэсний эрүүл ахуйн хорооны төлөөлөгч Ми Фэн […]

01-117.jpg

2021-10-26 17:38
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран “Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.10.26) Төрийн ордонд зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 35 гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж байна. Энэ тоо бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд маш том анхааруулга өгч байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжих хууль […]

04-78.jpg

2021-10-26 17:28
Энэтхэгийн Керала мужийн Буддын сүмийн нэгэн цөөрөмд суурьшсан Бабиана нэртэй матар 70 гаруй жил лам нарын дэргэд амьдарсаар цагаан хоолтон болжээ. Матар түрэмгий зангүй болж, мах огт амсахаа байсан гэнэ. “Тэр нуурын загасыг ч тоодоггүй” хэмээн нутгийн иргэн Чандра Пракаш ярьсан байна. Лам нарт энэ матрыг гараасаа хооллодог бөгөөд өдөрт хоёр удаа цагаан будаа өгдөг. […]

957879.jpg

2021-10-26 17:20
“Монгол улс-Ногоон хөгжил” НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын урьдчилсан хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс […]

11-28.jpg

2021-10-26 17:14
Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар зорилтод бүлгийн болон 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус төв нь өрх толгойлсон, ажилгүй, хорихоос суллагдсан, архины хамааралтай болон зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн […]

07-51.jpg

2021-10-26 17:14
УИХ-аар хэлэлцэх гэж буй “Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Худалдааны Танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Мэргэжлийн холбоодын нэгдсэн Зөвлөлийн гишүүд хамтран мэдэгдэл гаргажээ. УИХ-ын дарга болон гишүүдэд хандсан уг мэдэгдэлд, “Цар тахлын улмаас Монгол Улс олон бэрхшээлтэй тулгарч байгаа энэ цаг үед УИХ эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах олон хуулийг батлахаар шаргуу ажиллаж байгаад бизнесийн төлөөллийн байгууллагын бид […]

05-70.jpg

2021-10-26 17:06
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Мягмар гарагийн (2021.10.26) хуралдаан 14 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь […]

03-98.jpg

2021-10-26 17:02
Энэтхэгийн Одиша мужид цагдаа нар 17 настай залууг эхнэрээ зарсан хэргээр саатуулжээ. Мөрдлөг шалгалтаар тэрбээр хуримаасаа сарын дараа 26 настай эхнэрээ зарж, олсон мөнгөөрөө оройн хоол, шинэ гар утас авсан нь тогтоогджээ. Энэ талаар Hindustan Times-т мэдээлэл гарсан байна. Энэ оны наймдугаар сард залуу хос Ражастхан муж руу тоосгоны үйлдвэрт ажиллахаар нүүжээ. Энд ирмэгцээ залуу […]