Энэтхэгийн Одиша мужид цагдаа нар 17 настай залууг эхнэрээ зарсан хэргээр саатуулжээ. Мөрдлөг шалгалтаар тэрбээр хуримаасаа сарын дараа 26 настай эхнэрээ зарж, олсон мөнгөөрөө оройн хоол, шинэ гар утас авсан нь тогтоогджээ. Энэ талаар Hindustan Times-т мэдээлэл гарсан байна.
Энэ оны наймдугаар сард залуу хос Ражастхан муж руу тоосгоны үйлдвэрт ажиллахаар нүүжээ. Энд ирмэгцээ залуу эр эхнэрээ 55 настай эрэгтэйд 180 мянган рупий буюу 2,4 мянган доллараар зарсан аж. Олсон мөнгөөрөө оройн зоог барьж, гар утастай болжээ.
Ингээд залуу төрсөн тосгондоо иртэл эхнэрийнх нь гэр бүл түүнийг хаана байгааг асуужээ. Гэтэл залуу эхнэр нь өөрийг нь хаясан гэж худал ярьжээ. Охины гэрийнхэн үүнд итгэлгүй, цагдаад хандсан аж.
“Бид залууг байцаагаад эхнэрээ зарсан болохыг олж мэдсэн. Тэгсэн ч гэсэн нутгийн иргэд манай багийнхныг бүсгүйг авчрахыг зөвшөөрөхгүй байлаа. Учир нь эмэгтэйг 180 мянган рупийгээр худалдан авсан шүү дээ гээд байсан. Бид түүнийг арайхийн гэрт нь авчирсан” хэмээн цагдаа нар сэтгүүлчдэд ярьжээ.
17 настай залууг шүүхэд сэжигтнээр дуудаж, аравдугаар сарын 22-нд засан хүмүүжүүлэх анги руу шилжүүлсэн байна.
Эх сурвалж: FOCUS