Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд Батлан хамгаалах яам Кибер аюулгүй байдлын цэргийн командлалтай болох юм байна.
Өнөөдөр хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гишүүдийн асуултад хариулахдаа энэ талаар мэдээлжээ.
ЗХЖШТөв болох ҮБХИС Кибер аюулгүй байдлын сургалтын төв, Кибер аюулгүй байдлын төв гэсэн хоёр бүтцийг байгуулаад найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Тус төвүүдийг байгуулах хууль эрх зүйн орчин 2016 онд бүрдсэн бөгөөд 2019 онд хүрээнд Кибер аюулгүй байдлын цэргийн командлал байгуулах ажил эхэлжээ. Ирэх жилээс эхлээд Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын төсвийг тусад нь төсөвлөж эхэлж байгаа аж.
Цаашид командлалыг үндсэн бүтцээр нь ажиллуулах, тусад нь байшин барилгатай болгох, дата төвтэй болгох, тоног төхөөрөмжөөр хангах гэх зэрэг олон ажил бий бөгөөд урт хугацаанд тодорхой үе шаттай хэрэгжүүлнэ гэж салбарын сайд ярьж байна.
Боловсон хүчний тухайд, өнгөрсөн найман жилийн хугацаанд цэргийн шугамаараа бэлтгэж ирсэн ч цаашид өндөр мэргэшилтэй ажилтнуудтай болох шаардлага байгаа гэнэ.