Энэтхэгийн Керала мужийн Буддын сүмийн нэгэн цөөрөмд суурьшсан Бабиана нэртэй матар 70 гаруй жил лам нарын дэргэд амьдарсаар цагаан хоолтон болжээ.
Матар түрэмгий зангүй болж, мах огт амсахаа байсан гэнэ. “Тэр нуурын загасыг ч тоодоггүй” хэмээн нутгийн иргэн Чандра Пракаш ярьсан байна.
Лам нарт энэ матрыг гараасаа хооллодог бөгөөд өдөрт хоёр удаа цагаан будаа өгдөг. Өглөө 8 цагт будаагаа идсэний дараа үд дунд, эсвэл орой дахин цагаан будаа зооглоно.
Шинжээчид матрыг амьтны уураггүйгээр ийм удаан амьдарсан гэдэгт эргэлзэж байна. Амьтан судлаач Анирбан Чаудхари сүмийн цөөрмийн матар үндсэндээ загасаар хооллож, цагаан будааг өөрт нь тогтсон рефлексээрээ иддэг байж магадгүй гэжээ.
Ямартай ч Бабриана матар нутгийн нэгэн үзмэр болж, жуулчид түүнийг харахын тулд Анант Падманабхасвами сүмд зориуд ирдэг аж.
Эх сурвалж: TSN