216800418_503093560773800_1108878524028031136_n.jpg

2021-10-21 11:28
ЭМЯ сүүлийн 24 цагт 1744 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 16 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1534-д хүрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 917 нь нийслэлд, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.764 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.946  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр […]

04-63.jpg

2021-10-21 11:20
Манай бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч Эрээн хотод COVID-19 халдвар  батлагдаж урд хил тодорхойгүй хугацаагаар хаагдаад байна. Уржигдар дахин таван тохиолдол нэмэгдсэнээр бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дрон болон камераар хяналт тавьж байна. Тэгвэл урд хилтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хил гаалиар […]

03-78.jpg

2021-10-21 11:13
Бид бүтээн байгуулалт, уул уурхай, боловсрол, эрүү мэнд болон бусад  сэдвийг түлхүү  ярьдаг ч  хүний  хамгийн чухал хэрэгцээг хангадаг усны тухай  тэр бүр дурдаггүй. Гэтэл өнөөдөр Монгол Улс дэлхийн хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэгд тооцогдох болжээ. Улмаар Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд  боломжит нөөцөөс давж, […]

02-89.jpg

2021-10-21 11:01
Улсын Онцгой комиссын есдүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг аравдугаар сарын 15-наас тусгаарлахгүй байхаар болсон.Тодруулбал, гадаадаас ирж буй Монгол Улсын иргэд тусгаарлах байранд тусгаарлагдахааргүй болсон. Вакцины хоёр тунд хамрагдсан, сүүлийн 72 цагт өгсөн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол шууд нэвтэрч байгаа юм. Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас гэрийн тусгаарлалтад 14 […]

01-91.jpg

2021-10-21 10:58
Даваа гаригийн орой (2021.10.18) Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд нэгжлэг хийсэн байдаг. Түүнийг хуулийн байгууллагууд тендерээс авилга авсан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм. Ганцхудагийн урьдчилан хоригдох төвд 48 цаг саатуулагдаад байгаа Д.Хаянхярваагийн хоригдох хугацаа өнөөдөр дуусна. Өнөөдөр Прокурорын байгууллага шүүх рүү Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг […]

08-40.jpg

2021-10-21 09:45
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй өчигдөр уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр “Эрүүл мэндийн яам цаашид иргэд дархлаа сэргээх буюу гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй. Удахгүй болох шинэ жил, цаашлаад Цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, аж ахуйн нь […]

07-43.jpg

2021-10-21 09:37
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлын талаар онцолж мэдээллээ. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй цахимаар олгох ажлыг эхлүүлснээр 2021 оны аравдугаар […]

06-49.jpg

2021-10-21 09:14
Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна. Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж […]

05-53.jpg

2021-10-21 09:06
Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Тус штабын дарга, генерал Б.Ууганбаяр “Энэ долоо хоногт орон нутгийн, сумын эмч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Хичээлийг мэргэжлийн багш нар зааж байна. Сургалтын хөтөлбөрт гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлын зэргээс нь шалтгаалж эмчлэх зэрэг шаардлагатай мэдээллүүдээр хангаж […]