Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Тус штабын дарга, генерал Б.Ууганбаяр “Энэ долоо хоногт орон нутгийн, сумын эмч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Хичээлийг мэргэжлийн багш нар зааж байна.
Сургалтын хөтөлбөрт гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлын зэргээс нь шалтгаалж эмчлэх зэрэг шаардлагатай мэдээллүүдээр хангаж байна.
18 аймгийн 260 гаруй 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож байна. Вакцинжуулалтыг идэвхжүүлэх сарын аяныг зохион байгуулна. Яам, агентлаг, холбогдох байгууллагуудад дархлаажуулах ажилд зохион байгуулалт хийх чиглэлийг өгсөн” хэмээн мэдэгдэв.