Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй өчигдөр уулзалт хийсэн байна.
Уулзалтын үеэр “Эрүүл мэндийн яам цаашид иргэд дархлаа сэргээх буюу гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй.
Удахгүй болох шинэ жил, цаашлаад Цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, аж ахуйн нь орлоготой байя гэдэг дээр санал нэгдлээ.
Цар тахлыг даван гарахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжин ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархлаа илэрхийлье” гэжээ.