2021-10-21 11:281min00

ЭМЯ: Коронавируст халдварын 1744 тохиолдол батлагдаж, 16 хүн нас баржээ

216800418_503093560773800_1108878524028031136_n

ЭМЯ сүүлийн 24 цагт 1744 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 16 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1534-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 917 нь нийслэлд, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.764 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.946  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.