Даваа гаригийн орой (2021.10.18) Прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд нэгжлэг хийсэн байдаг.
Түүнийг хуулийн байгууллагууд тендерээс авилга авсан хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм. Ганцхудагийн урьдчилан хоригдох төвд 48 цаг саатуулагдаад байгаа Д.Хаянхярваагийн хоригдох хугацаа өнөөдөр дуусна.
Өнөөдөр Прокурорын байгууллага шүүх рүү Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлтээ илгээжээ. Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх шүүх хуралдаан 10:00 цагаас эхэлжээ.