03-58.jpg

2021-10-18 09:42
Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалт болжээ. Уулзалтаар төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын нэгдсэн […]

09-26.jpg

2021-10-18 09:30
Д.Трампын Шотландын элсэн манханд учруулсан хор хохирлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ. АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энд гольфын талбай барьсны улмаас Шотландын зүүн хойд хэсэгт орших элсэн манхан хэр их хохирол амссан болохыг хиймэл дагуулаас авсан зургуудаас харуулан Business Insider хөндсөн байна. Энэхүү гольфын талбайг Шотландын Абердиншир хотод 2012 онд нээсэн бөгөөд […]

08-33.jpg

2021-10-18 09:18
Хятад энэ оны 8-р сард цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай хэт авианы пуужин туршсан нь АНУ-ын тагнуулчдыг гайхшрууллаа гэж Financial Times сонин тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Сонины мэдээнд БНХАУ АНУ-ын тагнуулчдыг гайхшруулсан сансрын дэвшилтэт чадавхийг харуулсан хэмээн бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тал пуужин төлөвлөсөн зорилгодоо хүрч чадаагүй ч Хятад хэт авианы зэвсэг […]

02-65.jpg

2021-10-18 09:12
Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-тэй хамтран “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн 2.2 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайн орчинд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулж байгаа юм. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн 16,000 ам метр талбайн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлэх ажил дууссан талаар […]

05-43.jpg

2021-10-18 09:00
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, МУИС, МУБИС, СУИС, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд ажиллалаа. Архангай аймаг дахь Багшийн сургууль 2021-2022 оны хичээлийн жилд нийт 34 багш, 37 ажилтантайгаар 457 оюутанд боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Энэ хичээлийн жилд 102 оюутан шинээр элсжээ. Жил ирэх […]

04-50.jpg

2021-10-18 08:53
Энэ оны эхний найман сард авлигын гэмт хэргийн улмаас төрд нэг их наяд төгрөгийн хохирол учирснаас АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 90 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсөн гэж АТГ-ын дарга З.Дашдаваа өнгөрсөн Баасан гаригт Төрийн ордонд болсон “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” дээр мэдэгджээ. Авлигатай тэмцэх газарт 2020 онд шалгасан […]

07-34.jpg

2021-10-18 08:47
Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар Олон улсын сансрын станцад хоёр долоо хоногийн зураг авалт хийснийхээ дараа сансрын нисэгч Олег Новицкийн хамт Олон улсын сансрын станцад хоёр долоо хоног зураг авсныхаа дараа өчигдөр дэлхий рүү буцаж ирсэн талаар “Роскосмос” вэбсайт мэдээлэв. Пересильд, Шипенко, Новицкий нар Ням гарагийн өглөө Олон улсын сансрын станцыг орхиж, “Союз МС-18” хөлгөөр 07:35 цагт […]

04-49.jpg

2021-10-18 08:43
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байранд явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байгаа юм. Халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR кодыг бий болгох ажлыг энэ долоо хоногоос Мэдээлэл технологийн […]

03-56.jpg

2021-10-18 08:35
УОК коронавирусний эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тун тарих явцыг эрчимжүүлэх ажлын баг байгуулахаар болжээ. Тус ажлын баг дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах зэрэг ажлыг хийх юм. Дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун хийлгээд 14 хоносноос хойш коронавирусээр өвчилсөн тохиолдол Монголд 0.15 […]

01-67.jpg

2021-10-18 08:30
2021 оны 10 сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр […]