Хятад энэ оны 8-р сард цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай хэт авианы пуужин туршсан нь АНУ-ын тагнуулчдыг гайхшрууллаа гэж Financial Times сонин тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Сонины мэдээнд БНХАУ АНУ-ын тагнуулчдыг гайхшруулсан сансрын дэвшилтэт чадавхийг харуулсан хэмээн бичсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тал пуужин төлөвлөсөн зорилгодоо хүрч чадаагүй ч Хятад хэт авианы зэвсэг бүтээх тал дээр гайхалтай ахиц дэвшилд хүрснийг харууллаа. Тэд үүнийг хэрхэн хийснийг бид мэдэхгүй байна хэмээжээ.
Financial Times сонины эх сурвалжийн хэлж буйгаар Хятадын пуужин Өмнөд туйл дээгүүр нисч магадгүй бөгөөд энэ нь АНУ-ын цэргийнхэнд хүндрэл учруулах гэнэ. Америкийн пуужингаас хамгаалах систем нь ихэвчлэн хойд туйлын чиглэлд байрладаг аж. Пентагон Хятадын үйл ажиллагаанд санаа зовж буйгаа илэрхийлсэн боловч пуужингийн туршилтын талаар тайлбар хийгээгүй байна.