Д.Трампын Шотландын элсэн манханд учруулсан хор хохирлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ. АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энд гольфын талбай барьсны улмаас Шотландын зүүн хойд хэсэгт орших элсэн манхан хэр их хохирол амссан болохыг хиймэл дагуулаас авсан зургуудаас харуулан Business Insider хөндсөн байна.
Энэхүү гольфын талбайг Шотландын Абердиншир хотод 2012 онд нээсэн бөгөөд Д.Трамп дэлхийн хамгийн шилдэг гольфын талбай байгуулах зорилгоор энэ дүүргийн эрэг орчмын газрыг 2006 онд худалдаж авч байжээ.
Энэ төлөвлөгөө байгаль хамгаалагчдын шүүмжлэлийг дагуулсан боловч 2008 онд Шотландын Засгийн газраас дэмжлэгийг авч, төслөө хэрэгжүүлж эхэлжээ. (Д.Трамп тухайн үед Шотландын сайд байсан Алекс Салмондтой сайн харилцаатай байсан гэдгийг Business Insider онцлон тэмдэглэжээ)
Д.Трамп тухайн үед гольфын талбай нь элсэн манханд ямар ч хохирол учрахгүй, харин ч нөхцөл байдал сайжрах болно хэмээж байсныг сонинд мөн онцолсон байна. Гэсэн хэдий ч “Trump International Golf Links” нэртэй гольфын талбай нь маш эмзэг экосистемийн нэг хэсгийг ихээхэн сүйрүүлжээ.
Сонин энэхүү мэдээгээ баталгаажуулахын тулд арав гаруй жилийн өмнө ба хойно авсан хиймэл дагуулын зургийг иш татан баримтжуулжээ. 2010 оны 3-р сард авсан зургуудад элсэн манхан онгон дагшин хэвээрээ хэвээр байгааг харуулсан бол 2021 оны 4-р сард хиймэл дагуулаас авсан зурагт элсэн манхан эко систем устгагдсан болохыг онцлон тэмдэглэжээ.
Хэвлэлийн иш татсан хиймэл дагуулын зургийг Америкийн Maxar компани авсан байна.