Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар Олон улсын сансрын станцад хоёр долоо хоногийн зураг авалт хийснийхээ дараа сансрын нисэгч Олег Новицкийн хамт Олон улсын сансрын станцад хоёр долоо хоног зураг авсныхаа дараа өчигдөр дэлхий рүү буцаж ирсэн талаар “Роскосмос” вэбсайт мэдээлэв.
Пересильд, Шипенко, Новицкий нар Ням гарагийн өглөө Олон улсын сансрын станцыг орхиж, “Союз МС-18” хөлгөөр 07:35 цагт Жезказган хотоос зүүн өмнө зүгт 148 км зайтай Казахстанд газарджээ.
Найруулагч болон жүжигчид Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн техникийн, бие бялдар, сэтгэлзүйн болон бусад төрлийн сургалтад хамрагдсан байна. ОУСС руу ниссэн тэдний зорилго нь дэлхийн тойрог замд сансрын нисгэгчийн амийг аварч буй эмчийн тухай өгүүлэх “The Challenge” нэртэй уран сайхны киноны зураг авалт хийгээд ирж байгаа юм.
Энэ нь сансарт ажиллаж байгаа сансрын нисэгчдийн нэгэнд нь жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр яаралтай очиж буй хэсгийн зураг авалт байсан юм.