Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байранд явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байгаа юм.
Халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR кодыг бий болгох ажлыг энэ долоо хоногоос Мэдээлэл технологийн газар эхлэх гэнэ. Ингэснээр, коронавирусний шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим системтэй болно гэж үзэж байгаа аж.
УОК гадагшаа нисэх иргэдийн PCR шинжилгээг ХӨСҮТ-д авах зохион байгуулалтыг хийж, гадаадаас ирэх иргэдийн гэрийн тусгаарлалт, түргэвчилсэн шинжилгээ авах, эсэх асуудлыг ирэх долоо хоногт эцэслэн шийдэх юм байна.