10-11.jpg
2021-09-16 12:08
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм. Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр […]

09-22.jpg
2021-09-16 12:04
Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын […]

08-29.jpg
2021-09-16 11:50
Сүүлийн 24 цагт 3234 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 497 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд 4767 иргэн эдгэрсэн байна. Харин архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр  3 эмэгтэй,  5 эрэгтэй, нийт  8 хүн  энджээ. Шинээр илэрсэн тохиолдлын  1785 нь Улаанбаатар хотод,   1449 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт 200 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  21 075 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1140, […]

05-42.jpg
2021-09-16 11:34
Дэлхийн нийт өр 2021 оны хоёрдугаар улиралд түүхэн дээд хэмжээгээ шинэчилснийг Олон улсын санхүүгийн хүрээлэн (Institute of International Finance, IIF)-гээс мэдээллээ. Засгийн газар, банкууд, корпорациуд, өрхийн өрийг тооцсон дэлхийн нийт өр 4,8 их наяд ам.доллараар өсөж 296 их наяд ам.доллар болсон нь коронавирусийн цар тахлын өмнөхөөс 36 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт гэжээ. IIF-ийн тогтвортой байдлын асуудлын судалгааны […]

07-29.jpg
2021-09-16 11:31
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкофыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Канад улсад зохион байгуулдаг англи, франц хэлний урт хугацааны дамжаа, англи хэлний багшийн дамжаа, […]

04-45.jpg
2021-09-16 11:22
Казахстаны Парламентын доод танхим Мажилис 9 -р сарын 15 -ны өдөр “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль тогтоомжид оруулсан нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Хуулийн төсөлд зааснаар гадаадын сошиал платформ, мессенжер үйлчилгээ нь Казахстаны хуулийн этгээдийн улсын бүртгэлд заавал бүртгүүлж, салбараа нээх ёстой. Мөн тус газрыг зөвхөн Казахстаны иргэншилтэй хүн л удирдана хэмээн хуульчлахыг дэмжлээ. Үүнтэй төстэй хуулийг 2021 […]

03-50.jpg
2021-09-16 10:28
Үндэсний номын баяр энэ намар 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, […]

02-56.jpg
2021-09-16 10:17
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хоёр яамны удирдлагуудын ажил хэрэгч уулзалт өчигдөр (2021.09.15) болжээ.  Уулзалтаар харилцан мэдээлэл солилцож, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах, гадаад харилцааг нь хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг. Хамгийн их […]

01-59.jpg
2021-09-16 10:11
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дээрх цэгүүдэд нийт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунг 183, II тунг 600, нэмэлт сэргээх тунг 4,637 буюу нийт 5,420 иргэн хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, […]

09-21.jpg
2021-09-16 09:46
INTERFAX: Барууны хэвлэлүүд лхагва гарагт БНАСАУ хэрвээ Сөүлээс Пхеньяны талаар зохисгүй мэдэгдэл хийсээр байх юм бол БНСУ-тай харилцаагаа тасалж болзошгүйг анхаарууллаа гэж Хойд Солонгосын Төрийн мэдлийн ЦTAK агентлагтийн мэдээг үндэслэн мэдээллээ. Хэвлэлүүд БНАСАУ-ын удирдагчийн дүү, Солонгосын Хөдөлмөрчдийн Намын Төв Хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон хэлэхдээ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын шинэ […]