Үндэсний номын баяр: “Өдөр бүр уншъя” уриатай баярын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ

Үндэсний номын баяр энэ намар 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.