Дэлхийн нийт өр 2021 оны хоёрдугаар улиралд түүхэн дээд хэмжээгээ шинэчилснийг Олон улсын санхүүгийн хүрээлэн (Institute of International Finance, IIF)-гээс мэдээллээ. Засгийн газар, банкууд, корпорациуд, өрхийн өрийг тооцсон дэлхийн нийт өр 4,8 их наяд ам.доллараар өсөж 296 их наяд ам.доллар болсон нь коронавирусийн цар тахлын өмнөхөөс 36 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт гэжээ.
IIF-ийн тогтвортой байдлын асуудлын судалгааны хэлтсийн захирал Эмре Тифтик, хэрэв өр төлбөр ийм байдлаар үргэлжилбэл удахгүй дэлхийн нийт өр 300 их наяд ам.доллар болно гэжээ. Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралаас хойш анх удаа дэлхийн өр, ДНБ-ий харьцаа эдийн засгийн өсөлтөөс болоод багассан юм.